Dota 2 Leagues · Teams · Players · DPC archive · Changelog

Dolores CUP | Dota 2 Leagues

Dolores Dota 2 Cup Удирдамж Нийт цахим спорт сонирхдог тэр дундаа Дота сонирхдог хүүхэд залуусд зориулан онлайн болон лан хосолсон тэмцээнийг Долорэс / Хулан/ миний бие зохион байгуулж байна. Мөн тэмцээний үр дүнгээс үл хамааран цаашид тогтвор суурьшилтай тоглох ирээдүйтэй залуусыг 2 жилийн хугацаатай гэрээ хийж баг болгон авна. Тэмцээн ерөнхий дүрэм: Тэмцээнд бүртгүүлсэн нийт багийн тооноос хамааран тоглолтын хуваарь гарах бөгөөд гарсан даруйд Facebook хуудас болон тэмцээний Discord servert оруулна. Мөн утсаар ярин багуудад мэдэгдэнэ. Хэдэн баг бүртгүүлснээс шалтгаалан 16 баг үлдтэл ВО1 зарчимаар тоглуулна. 16 баг нь Double elimination журмаар тоглоно. Lower болон Grand Final лан-аар болно. Бүх багуудын ахлагч тэмцээний Discord Servert заавал орсон байна. Тоглолтоос 1 цагийн өмнө тэмцээний Discord Servert тухайн өдөр тоглож болохгүй 10 баатрыг би нэрлэнэ. Тэр баатруудаар тухайн өдөрт ямар ч багийн ямар ч гишүүн тоглож болохгүй. Тоглосон тохиолдолд тухайн багийг автоматаар хасан эсрэг тоглож байсан баг ялалтыг авна. Lower хэсгийн final болон Grand Final-аас бусад бүх тоглолт дээр энэ дүрэм үйлчилнэ. Хоорондоо тоглосон багууд тоглолтын үр дүнг Discord Servert оруулснаар тоглолт баталгаажих болно. Нас хамаарахгүй орж болно. Тоглогчид зөвхөн өөрсдийн жинхэнэ аккаунтаар тоглоно.

Prize pool: $1000